Гар утас, iPad, чихэвч, компьютерийн гар гээд байнга хүрч хэрэглэдэг дотны туслахуудаа цэвэрлэхгүй бол ямар их нян цуглардгийг бид бүгд мэднэ. Харин яаж хялбархан цэвэрлэхийг эндээс уншаарай
1. Хэрэглэдэггүй сойзоо ашиглан чихэвчээ цэвэрлэ. Чихэвчээ доошоо харуулаад сойзоороо сайтар үрж өгвөл дотор орсон бохир тоосыг гаргах боломжтой. Харин чихэвчний утсыг аяга таваг угаагч хөөс эсвэл савантай алчуураар арчаарай. Алчуурнаас ус дусах хэмжээний нойтон байж болохгүй учраас базаад усыг нь шүүсний дараа хөөсөөр нь цэвэрлэнэ. Чихэвчийг цэвэрлэх үед утас болон iPad-аас салгасан байхыг анхаараарай.
2. Чих цэвэрлэгч хөвөнг архинд дүрээд чихэвчний чих рүү ордог хэсгийг арчиж ариутгаарай.
3. Хэрэглэхгүй үедээ чихэвчээ өөрийнх нь жижиг саванд байхгүй бол зурган дээрх шиг саванд хийж хадгалж байгаарай. Бохирдохгүй, бас орооцолдохгүй учраас бүү залхуураарай.
4. Муудаж, дахин хэрэглэхгүй болсон нүүр будалтын багсаараа компьютерын гараа цэвэрлэж болно. Гэхдээ багс чинь цэвэрхэн байх хэрэгтэйг мэдэж байгаа тэ?
5. Хэрэв багс байхгүй бол скочоор цэвэрлэж ч болно.
6. Ингэж цэвэрлэснийхээ дараа чих цэвэрлэгч хөвөнг архинд норгоод компьютерын гарны завсраар сайтар ариутгаж цэвэрлэ. Хэт нойтон, архи дусаж байхаар байлгаж болохгүй. Чийгтэй төдий байхад болно.
7. Чанга яригчийг хувцасны хог авдаг скочыг ашиглан цэвэрлээрэй.
8. Жижиг бөгөөд бага зэрэг хатуу үстэй багсыг ашиглан утас болон iPad-ны чанга яригчийн хэсгийг цэвэрлэж болно.
goolingoo.mn