Анжелина Жоли Сириэс хүүхэд үрчилж авна

49494949494949Холливудын алдартай хос Анежлина Жоли, Брэд Питт нар зургаан хүүхэд үрчилж аван өсгөж байгаа  билээ. Одоо тэд Сириэс бяцхан охиныг үрчилж авахаар болсон байна. Тэд олон сарын өмнөөс Сириэс хүүхэд авахаар бодож эхэлсэн гэнэ. Хүүхэд үрчилж авах бичиг баримтаа хөөцөлдөж эхэлсэн байна.

Анжелина Жоли 2012 оноос хойш Сирид нийтдээ зургаан удаа очсон. Тэрээр НҮБ-ын энхийн элчийн хувьд дүрвэгдсийн хуаранд ажиллаж байв. Жоли Питт хоёр одоогоор 13 настай Мэддокс, 11 настай Пакс, 10 настай Захара, наймтай Шило, зургаан настай ихэр Вивьен, Нокса нарыг өсгөж байгаа юм.

М.ХҮСЛЭН

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …