Санаандгүй байдлаар 1 настай хүү буудуулж нас барсан байна

150412221341-bts-oh-toddler-shot-and-killed-00002209-large-169АНУ-ын Кливлендэд 1 настай хүүхэд санаандгүй байдлаар буудаж алагджээ. Санаандгүй байдлаар гэртээ галт зэвсэг орхисон байснаас Ням гаригт энэ хэрэг гарчээ. Кливлендийн цагдаагийн дарга Calvin Williams-ийн мэдээлсэнээр гэрт нилээд олон хүүхэд байснаас нэг настай хүүхэд золгүй байдлаар бууны суманд өртсөн байна. Урьдчилсан мэдээгээр гох дарсан хүүхэд 3 настай хүү байсан байх магадлалтай байгаа аж. Үүнийг эрх баригчид шалгаж байгаа юм. Williams хэвлэлд мэдээлэл өгөхдөө “ Клевлендийн хувьд өнөөдөр маш гунигтай өдөр байна. Бид энэ эмгэнэлт явдлыг үнэн хэрэгтээ юунаас болж, яагаад гарсныг судалж байна. Галт зэвсэгийг хамаагүй ил хаяж болохгүй шүү дээ” гэсэн байна. Кливлендийн эрүүл мэндийн төвөөс мэдээлсэнээр хүүхдийн яг нүүрэн дунд нь буудсан байна. Энэ хэрэг явдал санаандгүй осол байсан ч зэвсгийг хяналтгүй орхисон хүмүүстэй хариуцлага тооцно гэж мэдэгдлээ.

Б.Нарангэрэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …