Хайрын дуунуудаараа залуусын дунд танил болсон дуучин А Cool буюу Б.Анхбаяр бөө болжээ. Энэ тухайгаа нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ нууж хаалгүй нээлттэй ярьсан байна. Тэрээр “Надад өвөө буюу сахиус маань ирээд долоо, найман сар болж байна. Энэ тухай ингээд хүмүүст хэлсэн чинь дотор онгойгоод сайхан болчихлоо. Өвөө маань надад зөв хүн байхыг сургадаг. Тийм болохоор зөв хүн байхыг хичээж байна” хэмээжээ.
Манай урлагийн одууд дунд “Харанга”-ын Б.Лхагвасүрэн, залуу дуучин Эгшиглэн нар бөөгийн уг барьсан билээ. Тэгвэл залуу дуучин A Cool ч мөн бөө болжээ. Сонирхуулахад хайрын дууч залуу маань тун удахгүй төрсөн өдрөөрөө тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа гэсэн шүү.
Эх сурвалж http://www.info.mn