Орой: Ачаалал ихтэй халуун өдрийн дараа арьсаа амраахын тулд унтхынхаа өмнө тайвшруулах болон чийгшүүлэх үйлчилгээтэй сүүн шингэнээр нүүрээ арчлаарай. Унтахдаа тэжээлийн болон чийгшүүлэгч чанарыг хослуулсан шөнийн тусгай крем түрхээрэй. Өглөө арьс өнгөлөг, сэргэг харагдах болно.
Янз бүрийн гоо сайхны зориулалттай бүтээгдэхүүнээс бүсгүй та доорх бүтээгдэхүүнийг өөртөө заавал байлгаж хэвшээрэй.
1. Шингэн саван: Аль болох байгалийн гаралтайг сонго. Ийм саван нь хатуу саванг бодвол нүүрний арьсыг илүү гүн цэвэрлэдэгээрээ тустай. Ялангуяа тослог холимог арьстай эмэгтэйчүүдэд шингэн саван тохирно.
2. Угаагч хөөс: Нүүрний арьсыг гүн, бүрэн гүйцэд сайн цэвэрлэнэ. Угаагч хөөс нь ямар ч арьсанд тохирох боловч хэвийн болон тослог арьсанд бүр ч илүү тохирно.
3. Угаагч гель: Угаагч гель нь жирийн ба тослог арьсанд зориулсан гэх мэт янз бүр байдаг. Энэхүү гель нь устай холиход багахан хөөсөнцөр үүсгэх бөгөөд усаар зайлж цэвэрлэнэ. Угаасны дараа таны арьс булбарай зөөлөн болно.
4. Гуужуулагч: Та ямар ч арьстай байлаа гэсэн гуужуулагч хэрэглэх хэрэгтэй. Гуужуулагч нь арьсны эд эсийг сэргээж, үхмэл эвэршсэн хэсгийг арилгадаг онцлогтой. Долоо хоногт 1-2 удаа хэрэглэх нь зохимжтой.
5. Сүүн шингэн: Будаг косметикийг арилгахад спиртлэг лосьон, ханд зэрэг нь арьсыг цочроодог тул сүүн шингэнийг хэрэглэх нь зөв сонголт юм. Сүүн шингэн болон өөр бусад байдлаар нүүрээ цэвэрлэсний дараа тоникоо нүүрэндээ түрхэх биш заавал хөвөнд шингээн зөөлөн арчиж байгаарай.