Заримдаа өчүүхэн зүйл ч тэдэнд их сэтгэгдэл төрүүлдэг.
Гомдоох үг, хайхрамжгүй байдлаар та амжилт олохгүй .Харин эмэгтэй хүнд цагийг нь олж сайхан үг хэлэх хэрэгтэй. Хэцүү юм юу ч байхгүй. Гэхдээ түүнээс утасны дугаарыг нь авах, шалиг харц унагахаас тэс өөр шүү.
Бүсгүйн нүд рүү эгцэлж хар. Сайхан бүсгүйг харахгүй өнгөрөх нүгэл болно. Үзэсгэлэнтэй тусмаа яриа өдөхөд хэцүү байдаг. Хэрвээ түүний цээж рүү нь нүд унагаж байгаад баригдвал та тэнэг амьтан болж харагдана.
Өөрөө сайхан харагд. Өрвийсөн үстэй, эсвэл муухай үнэр ханхлуулсан эрчүүд тэднийг үргээж орхино шүү. Эмэгтэйчүүд гадаад төрхийг их анхаардаг гэдгийг сана. Таны сахлаа хуссан эсэх нь тэдний хувьд сонин биш. Та тэднийг гадаад төрхөөр нь хэрхэн дүгнэдэгтэй л адил. Ямар ч байсан дургүйцэхгүй.
Найзуудтай нь дотнос. Түүнтэй болзоонд явах үгүйгээ шийдэхдээ түүний гадаад байдал, хошин шогын мэдрэмж, хэр ухаалаг хүн бэ гэдгийг аль хэдийнэ анзаарсан биз дээ. Тэр ч бас таны адилаар өөрийг тань ажиглаж байгаа. Та түүний найзуудын нэг болох нь чухал. Нийтэч яриа хөөрөөтэй байхад түүний найзууд, гэр бүлийнхэнд таалагдана. Тэдэнд сэтгэгдэл төрүүлж чадвал тэр ч дуртай байх болно.
Утсаа анхаарах хэрэггүй. Яриан дундуураа мессеж бичих эсвэл утсаар ярих гээд хэрэггүй. Дуудлага ирэхэд таслах нь түүний яриаг анхааралтай сонсож байгааг харуулж буй хэрэг. Олон эрчүүд энэ тохиолдолд утсаар ярих, мессежээ шалгах нь юу нь болохгүй байна гэж боддог. Гэвч юу болохыг хараарай.
Түүнээс асуулт асуу. Эмэгтэйчүүд өөрсдийнхөө тухай ярих дуртай. Ярьж л байг. Гол нь өөрийнхөөр нь байлга. Түүнээс гэр бүлийнх нь тухай асууж, илүү ихийг мэдмээр байгаагаа ойлгуул.
Түүнийг магт. Гадаад байдлынх нь онцлогоор илэрхийл. Нүд, үс, уруул нь гоё гэж хэл.
Түүний зөвлөгөөг сонс. Шинэ байр хайж байгаа эсвэл найздаа найз охин хайж буйгаа хэлж зөвлөгөө ав. Энэ нь таныг бусдын саналыг сонсож чаддаг гэдгийг харуулна. Ялангуяа түүний саналыг.
Түүний сайн талуудыг түүгээр хэлүүл. Юунд дуртай, юу хамгийн их баярлуулдгийг олж мэд.
эх сурвалж: bolod.mn