2014 оноос даруй насны хязгаарлалт багасаад байгаа хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, болон бэлгийн үйл ажиллагаанд уруу татсан зураг, бичлэгүүдийг арилгахаар Их Британи улс тэмцэж эхэллээ. Их Британийн Интернет ажиглалтын сангаас өнгөрсөн онд 31,266 ийм төрлийн пэйж хуудсыг устгасан нь 2013 онтой харьцуулахад 13,182оор илүү байгаа юм. Хамгийн аймшигтай нь нэг пэйж хуудсанд л гэхэд хэдэн мянган зураг, бичлэг байгаа юм. Европын орнуудын дунд судалгаа хийхэд насанд хүрээгүй хүүхэд бэлгийн үйл ажиллагаанд уруу татсан бичлэг бүхий сайт болон хуудсууд Их Британид 0,3%, Хойд Америкт 56%, ОХУ болон бусад Европын орнуудад 46%-тай байсан юм. Интернет ажиглалтын сангаас сайн үйлсийн аян гэхээсээ илүү хүүхдийн эрх ашгийг хөндсөн ийм төрлийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд идэвхитэй хайлт хийж байгаа юм. Ингэснээр насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн үйл ажиллагаа болон бэлгийн хүчирхийлэлд өртөхгүй байх талаас нь арга хэмжээ авах боломжтой болох юм. Сүүлийн үед интернет орчин хэт хяналтгүй байснаас насанд хүрээгүй охид хөвгүүд өөрийн нүцгэн зураг, садар самуунд уруу татах бичлэгүүдийг ихээр нийтлэх болсон. Энэ нь хүүхдийн сэтгэхүйд маш муугаар нөлөөлж байгаа юм. Эдгээрийг устгахаар Их Британи улс ажиллаж байгаа ч цаг минут тутам нийтлэгдэж байгаа эдгээр хууль бус нийтлэлүүдийг зогсоож дийлэхгүй байгаа юм. Тиймээс хүүхдийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөр боловсруулан Европын холбооны улсуудыг энэ хөтөлбөрт нэгдэхийг уриалж байна.
Б.Нарангэрэл