Жилийн өмнө буюу 2014 оны 04-р сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоц осолдож 300 хүн амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Амиа алдагсдын ихэнх нь Данвон ахлах сургуулийн хэдэн сурагчид байсан юм. Reuters агентлагийн зурагчин Ким Жонг Ги тэдгээр сурагчдын ар гэрийхэнтэй уулзан тэдгээр сурагчдын өрөөгөөр зочлон зургыг нь авчээ. Тэдний зөвхөн 12 гэр бүл л зураг авахыг зөвшөөрсөн бөгөөд зураглаач Кимийн хувьд “Эдгээр гэр бүлийнхний алдсан үнэт зүйлийг олон нийтэд сануулан дахин ийм аймшигт уй гашуу олон хүнд бүү тохиолдоосой гэж бодсон юм” гэж тайлбарлажээ. “Мөн тэд камерийн урд маш тайван байсан хэдий ч нүдэнд нь гуниг хурсан байсан юм. Тэд хэзээ ч хүүхдээ мартахгүй гэдгээ ч хэлж байлаа. Надад энэ зургыг авах маш хэцүү байсан. Би тэдгээр гэр бүлүүдийг шархлуулахыг хүсээгүй учраас тэдгээр гэр бүлүүдийн сэтгэл хөдлөлийг шууд тусгахыг маш их хичээсэн.
Жун Сео Бомийн ээж ах хоёр. “ Ослын өмнө бид маш их ярьдаг байсан. Бид одоо өөрсдийн яриаг хурааж авдаг болсон, мөн бие биенийгээ шархлуулах үг хэлэхгүй байхыг хичээдэг. Би охиноо ганцхан удаа тэврэхийг л маш их хүсэж байна”
Пак Еун Мигийн ээж аав.
Еом Жи Еонгийн ээж.
Лее Сеун Мигийн ээж
Ким Ми Хвагийн ээж
Жунг Бу Жагийн аав ээж
Лее Хеэ Кюугийн ээж
Ан Меонг Мигийн ээж
Ким Еон Силийн ээж
Ким Еонг Лэгийн аав ээж
Ким Юу Жонгийн ээж
Жун Хеэ Сукийн ээж
Орчуулсан: Б.Нарангэрэл
эх сурвалж: BBC.com