Анжелина Жоли Брэд Питт нарын охин Жон

Холливуудын хамгийн сайхан үлгэр жишээ хос бол Бред Питт Анжелина Жоли гэдэгтээ маргахгүй бизээ. Тэд одоогоор 6 хүүхэдтэй бөгөөд удахгүй дахин нэг хүү өргөж авахаар болсон тухай бид өмнө нь мэдээллэсэн. Харин энэ удаад тэдний охин Шайло Питтийн талаарх мэдээллийг хүргэе.

brad-pitt-angelina-jolie-getty

Алдартнууд болзож эхэлснээс нэг жилийн дараа тэдний охин Шайло төрсөн юм. Нас нь бага байхаасаа л тэрээр эрэгтэй хүүхэд шиг болж байжээ. Энэ байдал нь түүний эцэг эхийн санааг зовоож эхэлсэн ч удалгүй Анжелина дассан гэдэг. Саяхан жүжигчин Бред Питт өгсөн ярилцлагатаа “Шайло гэртээ байхдаа Жон гэж дуудуулах дуртай, мэдээж гэрийнхэн нь түүнийг Жон гэж дууддаг. Мөн тэр ихэнхидээ хослол өмсөж зангиа зүүдэг. Ах нар болох Пакс болон Меддокстой илүү дотно” байдаг хэмээн ярьжээ.

Шайло хамгийн сүүлд ээжийнхээ найруулсан киноны нээлтэн дээр ирэхдээ маш том шуугианыг тарьсан юм. Хөвгүүдийнх шиг богино засалттай үс, дэгжин хослол зэрэг нь түүнийг яг л эрэгтэй хүүхэд шиг харагдуулсан. Тэр бага байхаасаа л даашинз өмсөх дургүй охин байжээ. 2010 онд Анжелина Жоли Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагатаа “Шайло эрэгтэй хүүхэд байхыг хүсдэг. Тиймээс бид түүний үсийг богино засалтаар тайрч өгсөн. Тэр эрэгтэй хүүхдийн өмсдөг бүхий л хувцсанд дуртай, тэр өөрийгөө ах нарынхаа нэг л гэж төсөөлдөг” хэмээн хэлж байжээ.


Түүнийг аав ээжийнхээ хамгийн сайхан гэсэн бүх зүйлсийг дуурайсан гэж хүмүүс ярьдаг байна.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …