Засгийн газар хэд хэдэн томилгоо хийлээ

ZasagЗасгийн газрын өчигдрийн хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнг чөлөөлж, түүний оронд Ц.Эрдэнэбилэгийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дэд даргаар өмнө нь тус газрын Боомтын нэгдсэн захиргааны дэд даргаар ажиллаж байсан Д.Бэхбатыг томилсон байна. Мөн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оронд ямар нэгэн томилгоо хийсэнгүй.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэх байсан ч хэлэлцсэнгүй. Ойрын хугацаанд дахин ээлжит бус хуралдаан зарлаж, хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл байна.

 

Б.ТӨГС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …