Өнгөрсөн онд Нигери улсад Исламын бүлэглэлийнхэнд хулгайлагдсан охидын 50 гаруйг нь гурван долоо хоногийн өмнө амьдаар нь харсан гэж нэгэн эмэгтэй мэдэгдсэн байна. Тэрээр Боко Харам бүлэглэлийнхнийг нутгийн цэрэг дайчид хотоос хөөн гаргахаас өмнө Гвоза хотын зүүн хойд хэсэгт тэдгээр охидыг харсан хэмээн ярьжээ.
Одоогоос жил гаруй хугацааны өмнө Боко Харам бүлэглэлийнхэн Чибок хотоос 219 охиныг хулгайлж, улс дамнуулан тараасан билээ. АНУ, Хятад болон гадаадын хэд хэдэн орон хүч нэмэгдүүлэн, охидыг олоход туслахаа амласан ч одоог хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Гэсэн хэдий ч охидыг сургуулиас нь хулгайлан авч явсан гэхээс өөр ямар нэгэн ул мөр, сураг ажиг огт гараагүй байсан юм. Амьд үлдсэн охид хаана байгаа нь нь тодорхойгүй хэвээр байгаа аж.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn