Их Британийн дотуур хувцас үйлдвэрлэгч “Curvy Kate” компани нэгэн төслийг амжилттай хэрэгжүүлж олон нийтийн хамгийн таашаасан 10 бүсгүйг модел болгохоор шалгаруулаад байна. Эдгээр 10 бүсгүй нь 2015 онд тус компанийн дотуур хуцасны модел, нүүр царай болох юм байна. Өнгөрсөн жил “Victoria Secret”-ийн сахиулсан тэнгэрүүдийн зар сурталчилгааг тойрсон маргаан олон нийтийн сүлжээгээр өрнөж тэдгээр бүсгүйчүүд төгс бие, гоо сайхныг бүрэн дүүрэн илэрхийлэх эсэхэд жирийн иргэд эргэлзэж эхэлсэн. “Victoria Secret”-ийн “сайхан” гэгдсэн үзүүлэлтүүд бодит амьдрал дээр хол зөрүүтэй болохыг Change.org вэб хуудас мэдээлж жирийн бүсгүйчүүдээс уучлалт гуйхыг хүртэл шаардаж байсан.
Үүнээс санаа авсан “Curvy Kate” компани жинхэнэ гоо сайхан, төгс бие галбирын эрэлд гарч иргэдийн хүсэлд тулгуурлан сонгон шалгаруулалт явуулах том хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн ажээ. Тус компани ямар ч бие галбиртай бүсгүйчүүд өмсөж болох дотуур хувцсыг үйлдвэрлэж компанийнхаа нүүр царай болох эмэгтэйчүүдийг сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн байна.
Сонгон шалгаруулалтад оролцсон эмэгтэйчүүдээс доорх 10 бүсгүйг “Curvy Kate” сонгон компанийнхаа 2015 оны нүүр царай болгохоор шийдвэрлэжээ. Шинэ “Сахиулсан тэнгэрүүд”-тэй танилцан уу.
“Curvy Kate”-ийн сахиулсан тэнгэрүүд
“Victoria Secret”-ийн сахиулсан тэнгэрүүд
“Curvy Kate”-ийн сахиулсан тэнгэрүүд
эх сурвалж: hiub.mn