Мэргэжлийнхээ ур чадвараар онц ноцтой гэмт хэргийг илрүүлжээ

1428900376_32_d18d5d28f4287027bfffb2c76c185f18062bc7ebУлаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ванчигсүрэн овогтой Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Дамдинсүрэн овогтой Эрдэнэбат нарын алба хаагчид эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган ажиллаж, онц ноцтой хүн амины гэмт хэрэг, онц их хэмжээний хохиролтой хулгайн гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр шагнаж урамшуулжээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын энхийн манаанд үүргээ гүйцэтгэж яваа  “Цагдаагийн гавьяа” одонт   цагдаагийн  хоёр офицерт  ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …