Дорнод аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 оны эхний улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Прокурорын байгууллагаас хийж, хэрэгжүүлж буй ажлаа иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, аймгийн төвийн Ерөнхий боловсролын 6, 8, 11, 12 дугаар сургууль болон хувийн хэвшлийн “Шинэ хөгжил” сургууль, Политехникийн коллеж, “Адуунчулуун” ХК, Улаанбаатар төмөр замын “Баянтүмэн” тасаг, Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэг байгууллагуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хийж, холбогдох хуулиудыг сурталчилж, Баяндун сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалгаж, тус сумын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудад “Захиргааны хариуцлагын тухай хуулийн хэрэглээ, хууль хэрэгжүүлэх” талаар сургалт зохион байгуулсан байна.
Мөн 2014 онд бичсэн прокурорын мэдэгдлийн биелэлтийг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, “Бүсийн оношилгоо эмчилгээний төв”, “Мэргэжлийн хяналтын газар”, “Улсын бүртгэлийн хэлтэс”, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК, “Магнай трейд” ХК, “Адуунчулуун” ХК, “Чойбалсан хөгжил”, “Хаан банк”, “Гаалийн газар”, Зэвсэгт хүчний 327 дугаар ангид тус тус шалгажээ.
Барилга, уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 03 сарын 31-ний өдөр “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт явуулсан байна.