2002 онд 21 насандаа жүжигчин Jessica Alba өөрийн анхны том үл хөдлөх хөрөнгө болох Беврли хиллсийн байшингаа 1,1 сая доллараар худалдан авч байсан юм. 2010- 2011 оны хооронд тэрээр энэхүү байшингаа сарын 9000 доллараар түрээслүүлж эхэлжээ. Одоо тэрээр энэ байшингаа дахин түрээслүүлэхээр болсон байна цоо шинэ дизайн өнгө төрхтэйгөөр мөн шинэ үнийн саналтайгаар. Одоо тэрээр байшинг сарын 12000 доллараар түрээслүүлэх аж. Энэ удаад яагаад байшингаа дахин түрээслүүлэх болов гэсэн асуултанд тэрээр “ Энэ бол миний хөрөнгөө босгож байгаа нэгэн арга. Би энэ байшинд нилээн хөрөнгө оруулалт хийсэн тийм учраас ашиг олох хэрэгтэй хэмээн хариулсан байна” .
Б.Нарангэрэл