Засгийн газрын хуралдааны товч мэдээ

17a92bcc4f882774f272eaa5de463978“Улаанбаатар дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Төслийн ажлыг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 3 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, яамдаас ирүүлсэн саналыг хуулийн төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын  ажиллагааны хэлэлцээр”-т тусгагдсан зарим төслүүдийн хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжиж, батлах нь зүйтэй гэж үзээд уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд зохих журмын дагуу оруулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгав.

  Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-д “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд заасан бараа, түүхий эдийг Хөдөө аж ахуйн биржээр арилжсан тухай тодорхойлолт” гэсэн заалт нэмлээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …