Умард Солонгосын тэргүн Ким Чен Ун энэ он гараад анх удаа олны өмнө гэргий Ли Соль Чугийн хамт гарч ирсэн тухай “Agence France-Presse” мэдээллээ.
Ли Соль Чу бол умардын тэргүүн хатагтай төдийгүй алдартай дуучин.
Ямартай ч Ким Чен Ун эхнэрээ “буудаагүй” нь илт. Яагаад гэвэл, Өмнөд Солонгос ба өрнөдийн мэдээллийн хэрэгслүүд нэг хэсэг “Ли Соль Чу нас барсан, бүр нөхөр нь хөнөөсөн учраас үзэгдэхээ байсан. Тэр нөхрөө ямар нэг зүйлээр гомдоосон учир Ким Чен Ун алчихсан” гэж шуугиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэд хамтдаа сүүлийн удаа 2014 оны 12-р сард үзэгдсэн билээ.
Одоо харин Ким Чен Ун тэргүүн хатагтайн хамт хөлбөмбөгийн тэмцээн үзэж яваа талаар Умардын “Нодон синмун” сонин бичжээ.
Энэхүү хөлбөмбөгийн тэмцээнийг Умард Солонгосын мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сений 103 насны төрсөн өдөрт зориулан зохион байгуулжээ.
эх сурвалж: everyday.mn