Энэ зооснууд ойролцоогоор 70-аад жил хадгалагдсан ба эцэст нь Англи улс сая л гаргаж авахаар шийджээ. Эдгээр жилүүдэд Атлантын далайн ёроолд хадгалагдаж байсан зооснуудын ихэнх нь мөнгө юм. 1942 оны 10 сард Германы ачаа тээвэрлэх болон SS-ийн UBoat завинд сууж явсан 296 иргэн 100 мянга гаруй тонн мөнгө далайн гүнд живсэн байна. Маш эрчимтэй хайсан хэдий ч 2011 он хүртэл ямар ч сураг гараагүй байсан ба хөлөг онгоц Атлантын далайн ёроолд 5150 метр гүнд байсан аж. Үүнээс өмнө энэ нь зүгээр л нэг домог мэт яригддаг байсан байна. Хөлөг онгоц живэх үед гавлагдсан байсан хэдэн хоригдол л нас барсан ба бусад хүмүүсийг 51 хоногийн дараа олж аварсан байна. Энэ хооронд тэдний хоёр нь нас баржээ. Их Британийн тээврийн яамны гэрээгээр 5150 метрийн гүнд байгаа зоосийг гаргаж авах эрхтэй юм. Олдворын энэ гүн нь дэлхийн дээд амжилтыг мөн тогтоож байгаа аж. Зооснуудыг энэ долоо хоногт гаргаж авч байгаа ба үүнийг хайлуулж ашиглах юм. Өнөөдрийн ханшаар 100 мянган тонн орчим мөнгө нь 50 сая доллартай тэнцэж байна.
Б.Нарангэрэл