АНУ-ын нислэгийн Wi-Fi-д хакерууд халдсан байж болзошгүй

32_0c0177f57310c48052de6fc3355707f5317c4a07АНУ-д нисэх онгоцны зорчигчдын ашигладаг утасгүй сүлжээгээр дамжуулан нислэгийн хяналтад нэвтрэх кибер халдлага хийсэн байж болзошгүй талаар холбооны хяналтын агентлагаас анхааруулжээ. АНУ-ын Засгийн газрын Хариуцлагын газрын мэдэгдсэнээр, тэдний ажигласан хэд хэдэн таамгийн нэг болох дээрх кибер халдлагын хэрэг нь албан ёсоор батлагдаагүй байгаа аж. Энэхүү кибер аюул нь агаарын тээврийн хяналтыг хиймэл дагуулын технологийг ашиглан шинэчилсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Тус улсын Тээврийн хэрэг эрхлэх газраас, учирч болзошгүй аюул заналхийллийн эсрэг хүчин чадлаа сайжруулахаар хэдийнэ ажиллаж эхэлсэн тухай мэдэгдсэн юм.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …