Хартай залуу найз бүсгүйгээ таргалсны дараа гэрлэх санал тавьжээ

34c3c1t5lgtqkr8vf6q9hval7cХятадын Гуандун мужид амьдардаг 20 настай Ян Тай бүсгүй хоёр жилийн дотор 45 кг жин нэмжээ. Тэрээр найз залуутайгаа болзож эхлэхдээ туранхай, хөөрхөн бүсгүй байсан бөгөөд  олон ч эрчүүд түүнд татагддаг байсан гэнэ. Энэ байдалд дургүйцсэн Ю Пан найз бүсгүйдээ өдөр бүр илчлэг ихтэй хоол хүнс идүүлэх болсон бөгөөд түүнийг таргалуулахын тулд багагүй мөнгө зарцуулснаа ярьсан байна.

Найз бүсгүйдээ өглөө, өдөр, оройн хоол бэлдэж өгөхөөс гадна шөнө дунд хүртэл сэрээж хөнгөн зууш өгдөг байсан аж. Удалгүй Ян Тай амттай хоол хүнсэнд дурлагч болж хувирч, хоёрхон жилийн дотор хоёр дахин жин нэмжээ. Найз бүсгүй нь нэгэнт өмнөх шигээ биш болсон учир Ю Пан харилцаагаа дараагийн шатанд оруулах нь зөв хэмээн үзжээ. Ингээд Ян Тайгийн дуртай рестораны гадна түүнд гэрлэх санал тавьсан гэнэ. Харин цэцгийн баглаа биш шоколадаар хийсэн баглааг найз бүсгүйдээ бэлэглэсэн бөгөөд Ян Тай ч түүний гэрлэх саналыг аз жаргалтайгаар хүлээн авчээ

 

эх сурвалж: Eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …