Билли Жоел аав болно

billy joel alexis 876Та бидний сайн мэдэх “Хөөрхөн хүүхэн” киноны дууг дуулж алдаршуулсан дуучин Билли Жоел 65 насандаа дахин аав болж байгаа гэдгээ зарлалаа. 2009 онд тэрээр өмнөх эхнэр Кети Лигээс салсны дараа залуухан бүсгүй Алексис Родериктэй хамтран амьдрах болсон юм.
Ийнхүү зургаан жил хамт байсны эцэст Билли 65, Алексис 33 настайдаа анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Хүмүүсийн дунд гарсан энэ мэдээллийг тэд саяхан “People” сэтгүүлд өгсөн ярилцлагатаа батласан байна. Тэд “Тэд Билли дахин аав боллоо” хэмээн хэлжээ. Дуучин эр өмнөх амьдралаасаа Алекса гэх нэг охинтой бөгөөд тэр удахгүй том эгч болох нь ээ.
эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …