“Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү оролцлоо

Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү оролцож, тус салбарын бодлого, зорилт болон ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тээврийн салбарт эрх зүйн зохицуулалтын шинэтгэл, бүтээн байгуулалтын ажлын чанар, аюулгүй байдлын стандартын шинэчлэл хийхээр ажиллаж байна. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлыг 2016 онд хийж дуусгах зорилттой.

Богдхан төмөр замын ажлыг Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хийхээр Засгийн газраас шийдвэр гарсан, УИХ-аар соёрхон батлагдвал гэрээ хэлэлцээр хийж бүтээн босголтын ажил эхэлнэ.

Хөшигийн хөндийн нисэх буудал-Улаанбаатар хотыг холбох автозамын ажлыг энэ жил эхлүүлж, 2016 оны  хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна.

Эрдэнэт-Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хийхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Зарим аймгийг нийслэл хоттой холбох автозамыг концессын “барих шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэн, Алтай-Дарви чиглэлийн 263 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 129, Тосонцэнгэлийн 4 замын уулзвар-Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төслүүдийг концессын гэрээгээр гүйцэтгэхээр Засгийн газар шийдвэрлэсэн гэж Зам, тээврийн сайд хэллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …