Америкийн “Тайм” сэтгүүл уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгын дүнгээр В.Путинийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр дахин тодруулжээ. Оросын Ерөнхийлөгчийн төлөө уншигчдын олонхи (6.9 хувь) санал өгсөн нь хэдэн өдрийн өмнөөс тодорхой болсон ч албан ёсны шийдвэрийг даваа гаригт зарласан юм. Өмнөд Солонгосын “2NE1” хамтлагийн дуучин түүнтэй адил санал авсан ч шалгаруулалт явуулах аргачлалын дагуу В.Путин тэргүүлжээ. “Тайм” сэтгүүлийн “Топ 10”-ын жагсаалтад урлагийн салбарын бус хүмүүсээс Далай лам, Малала Юсуфзай, Ромын пап Франциск нар багтсан байна. Шалгаруулалтад санал өгөгсдийн тэн хагасаас илүү буюу 57.38 хувь нь АНУ-аас, Канад, Британиас 5.54, 4.55 хувь тус бүр саналаа өгсөн байна. Энэ удаагийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад Ерөнхийлөгч Б.Обама, Германы канцлер А.Меркель, Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир, Украины Ерөнхийлөгч П.Порошенко нар багтсан ба бүрэн жагсаалтыг өнөөдөр нийтэлнэ. Америкийн “Тайм” сэтгүүл В.Путинийг2007 онд мөн “Оны хүн”-ээр шалгаруулж байсан. Сэтгүүлийн редакторууд уг шийдвэрээ ийн тайлбарласан байна. “Няцашгүй шаргуу зан, Орос орныг ямар болох ёстой гэсэн алсын хараа, эх болсон Орос орны оюун санааг өөртөө шингээсэн хэмээх итгэл үнэмшлийн дагуу улс орноо дэлхийн газрын зурагт эргэн авчирсан. Тэрбээр цаашид энэ зургийг өөрчлөх бодол тээдэг” хэмээн тухайн үед түүнийг тодорхойлж байв.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …