103 насандаа ахлах сургуулиа төгсжээ

marie_hunt_3267908bАмерик эмэгтэй Мэри Хант 103 настайдаа ахлах сургуулиа төгссөн байна.
Яагаад ийм хожуу сургуулиа төгсөх болсон шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа “би олон хүүхэдтэй айлын хүүхэд байсан, хамгийн том эгч нь байсан учраас би найман дүү нараа өсгөж хүмүүжүүлсэн. Ингээд л насанд хүрч өөрийн амьдралыг хөөх болсон.” Мэри маш олон жилийн турш сургууль төгсөх талаар бодож явсан байна. Ингээд тэрээр энэ олон жилийн дараа сургуулиа сурч дуусгах шийдвэрийг гаргасан байна. Тэрээр River Valley ахлах сургуулийг дүүргэжээ. Сургууль төгссөн гэрчилгээгээ гардаж авахдаа түүний сэтгэл маш их хөдөлсөн хэмээн ярьсан байна. Сургуульд сурч төгсөх мөрөөдлөө 100 нас давсан ч биелүүлж чаджээ.
эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …