Зугаацахын тулд арал худалдан авчээ

43ai23p61dctbhfski11ekudfeВенди Вэй Мэй Ву хэмээх Хятадын тэрбумтан эмэгтэй Шинэ Зеландын Коромандел хойгоос дөрвөн км-ийн зайд оршин нэгэн арлыг 7.5 сая ам.доллараар худалдан авчээ. Слиппер нэртэй уг арал 2.7 км-ийн урт, 1.8 км-ийн өргөнтэй бөгөөд арал дээр зургаан тансаг зэрэглэлийн байшин, наран шарлагын газар буй аж.

Уг арал 45 жилийн турш Нидхемийн гэр бүлийн эзэмшилд байсан юм байна. Одоогоор Слиппер арлыг жуулчдад түрээслүүлж байгаа бөгөөд арал дээр нэг хонохын тулд 250-750 ам.доллар төлдөг аж.

Харин нууцлаг тэрбумтан Венди Вэй Мэй Вугийн охин “Ээж маань арлыг зөвхөн амарч, зугаацах зорилгоор худалдаж авсан. Ирээдүйд арал дээр юу хийх талаар тодорхой төлөвлөөгүй” хэмээжээ. Энэ нууцлаг хатагтай 2010 онд Шинэ Зеландын Аукланд дахь “Fairholme” харшийг 15 сая ам.доллараар худалдан авч шуугиан тарьж байжээ.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …