Уудаггүй, уйлдаггүй эр хүнтэй битгий суугаарай

man-crying-b_1_-357x315Энэ гарчиг бүсгүй танд содон сонсогдож байна уу? Надад бас нэгийг бодогдуулсан учир энэ сэдвээр ярилцмаар санагдлаа. Гэхдээ хань ижлээ гомдоож үр хүүхдүүдээ зовоож хэтрүүлж уудаг эрчүүдийн тухай биш шүү. Хааяа нэг “хэлд” бас “хөлд” орчихоод ирдэг нөхрүүдийнхээ талаар ярилцах гэсэн юм.

Хат сайтай харчуул маань харин тэр болгон уйлдаг билүү. Хагацал зовлон л эрчүүдийн нулимсыг хааяадаа нэг гаргадаг байх. Тэд бидэн шиг баярлаж гомдох болгондоо уйлдагггүй ээ.

Эрчүүд уйлах нулимсгүй, өрөвдөх сэтгэлгүйдээ уйлдаггүй юм биш. Гэхдээ тэд бидний адил  уярч хайлах сэтгэл зүрхтэй учир хааяа нэг уусан үедээ ховорхон “эр нулимсаа” гаргадаг. Тэр нулимсыг харин бүсгүйчүүд бид хаанаас гарч байгааг ойлгохын оронд нүүр буруулж хатуурхах үе ихээ.

Уучилж ойлгохыг хичээвэл тэр нандин нулимс бидэнд ихийг хэлж ойлгуулахын зэрэгцээ гэр бүлийнхээ бат бөх  байдлаа хадгалахад тусалдаг. Хуримтлагдаж хуримтлагдаж гарсан тэр нулимс хатуу дарсны аагинд л хааяа наашилдаг байх даа.

Эмэгтэйчүүд бидний болчимгүй хэлсэн үг, анзааралгүй гаргасан зан хат сайтай харчуудын минь сэтгэлийн мухарт гэмгүйхэн хурж байгаад гашуун дарсны амт,  хатуу архины охьд цохигдож сэдэрсэн байж болно. Чи тэр нулимснаас  өөрийн болон өрөөлийн алдааг олж хараад, нэгийг бодож хоёрийг тунгаах учиртай.

Уудаг, уйлдаг эрчүүдийн зүрх сэтгэл бидний өмнө дэлгээд тавьсан ном шиг л байх болно. Дэндүү их жаргал дундах зурвасхан зовлон ч амттай гэдэг. Эр нөхөр чинь гэртээ халамцуухан ирээд уйлж дуулан, өнгөрсөн амьдралын дунд бүдгэрч хоцорсон зүйлсийг ч дурсан ярьж магад. Тэр бүхнийг та тэвчээртэй сонсож өнгөрүүлээрэй. Эргэцүүлж бодох ухаан, хожим гарах алдаанаас биднийг хамгаалах ч юм билүү.

Эрчүүдийг архи уусны маргааш хүүхнүүд бид олон дүрд тоглодог. Уусныхаа маргааш биднийг царайчлан “хайраа, ханиа авраарай” гэж гуйхад нь түүнийхээ авралын гарц болж “…энийг ид, үүнийг уу… ингэ, тэг!” гээд л “эмч” болохоо дөхдөг. Бас болоогүй ээ, дахин уухгүй гэсэн ам өчгийг нь аваад хуулийн тогтоол уншсан “шүүгч”-ийн дүрд орох үе ч бий.

Бүр өөр өнцгөөс нь харвал “чи өчигдөр гарсан, харин би өнөөдөр” хэмээн барьцаж найз хүүхнүүдтэйгээ тухтай нь аргагүй уулзах боломж гарч ирнэ. Зарим нэг нь согтуугийн гайд хэлсэн үгэндээ ороогдож  гэнэтийн бэлэг  барьсаар ирэх нь бидний  бас нэг “боломж”. За ингээд л “уусан өдрийн маргаашийн боломж”-ийг тоочоод байвал зөндөө. Гагцхүү хааяахан гардаг эр хүний нулимс гашуун бөгөөд үнэтэй гэдгийг хүүхнүүд та нар минь санаж яваарай.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …