Ерөнхийлөгчийн Гадаад бодлого хариуцсан шадар туслахаар Д.Сайнбаярыг томилов

600x600Даваабатын Сайнбаяр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд АНУ-ын ДеВрайн их сургуулийг мэдээллийн технологийн мэргэжлээр төгсч, Де Паулын их сургуульд мэдээллийн системийн удирдлага сэдвээр магистрантурт суралцсан. Түүнчлэн Нью-Йорк дахь Колумбийн их сургууль, Сингапурын Менежментийн Институтэд мэргэжил дээшлүүлжээ.

2005-2008 онд АНУ-ын Кеннеди групп, ФАВ компаниудад системийн шинжээч, программист, 2008-2010 онд Медиа группт Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга, 2010-2015 онд “Моннис” группт дэд ерөнхийлөгч, ерөнхий менежер, тус группын харьяа “Эрчим концерн”, “Моннис Урбан Девелопмент”, ИПТМ компаниудад ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлын алба хашсан. Тэрээр Томас Фридманы “Дэлхий бөөрөнхий биш”, НЭПКО хэвлэлийн газрын “Британника” нэвтэрхий толь, “Ажиа гэгээний намтар” зэрэг ном бүтээлүүдийг хамтран орчуулжээ.

Д.Сайнбаяр нь 2013 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилласан юм.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …