Өнгөрсөн гуравдугаар сард болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн үеэр Японд нэгэн ээж үрийнхээ төлөө өөрийгөө золиолсон нэгэн түүхийг хүргэе.
Газар хөдлөлтийн дараа аврагчид нэгэн залуу эмэгтэйн байшинд хүрч очжээ. Гэрт орох үедээ аврагчид залуу эмэгтэйн амьгүй болсон биеийг нурангин доороос олж харсан байна. Гэхдээ аль хэдийнэ амьгүй болсон эмэгтэйн бие ямар нэг зүйл рүү тэмүүлсэн мэт харагдаж байлаа. Тэр залбирал үйлдэж байгаа хүн шиг өвдөглөчихсөн, бие нь урагш налчихсан, хоёр гар нь ямар нэг зүйлийг хамгаалж байгаа юм шиг харагдаж байв. Газар хөдлөлтийн улмаас байшин нурахдаа эмэгтэйн нуруу, толгойн хэсэгт хүнд гэмтэл учруулсан нь үхлийн шалтгаан болсон нь илт байв. Аврагчдын багийнхан нэлээд зүтгэж байж эмэгтэйн биед хүрч болохуйц жижигхэн нүх гарган нарийхан нүхээр гараа сунган биед нь хүрчээ. Тэд эмэгтэйг амьд байж магадгүй гэсэн найдлага горьдлогыг тээсэн хэвээр байсан ч түүний хөрч хөшсөн бие бүх горьдлогыг талаар болгов.