Жежян мужид болсон цэцэг наадмыг жуулчид ихээр сонирхон үзэхийг хүссэн байна. Гэтэл энэ наадмын үеэр хашлага руу авиран харах гэж оролдсон хүмүүс олон байсан тул иргэд гэмтэж бэртсэн байна. Тодруулбал 48 хятад иргэн гэмтэж нэг хүн нас баржээ. Сүүлийн үед Хятадад аялал жуулчлал ихээр хөгжиж байгаа ба жуулчид тэнд болж буй наадам фестивальд оролцох сонирхол нь ихэссэн. Гэтэл цэцэг наадмын үеэр иргэд нь сүлжээний хашлага руу авиран наадмын үйл явцыг харахыг оролдсон ба энэ үеэр хашлага нурж 8-9 метр орчим өндөрөөс иргэд дээр дээрээсээ давхарлан унасан байна. Хохирогчдийн хоёр нь сэхээн амьдруулах тасагт байгаа ба 12 нь хүнд бэртэл авч үлдсэн нь хөнгөн бэртэл авсан аж. Орон нутгийн хуулийн байгууллага хэргийн явцыг шалгахаар ажиллаж байна.
Б.Нарангэрэл