Хортой өөх тос юунд их агуулагддаг вэ?

margarin1Энэ бол маргарин зэрэгт агуулагддаг тоснууд. Үүнийг транс-жир гэж нэрлэдэг. Энэ төрлийн тос нь бодисын солилцоонд ордоггүй төдийгүй судсыг бөглөж аюулт өвчнөөр өвчлөх эрсдэлийг бий болгодог. Ялангуяа зүрхэнд сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн тос нь зөвхөн маргаринд биш, маргарин найрлаганд нь ордог хүнсний бүтээгдэхүүнд нуугдаж байдаг.

Маргариныг элдэв төрлийн жигнэмэг, нарийн боов, хямдхан шоколад, чихэр гэх мэт олон төрлийн хагас боловсруулсан бүтээгдэхүүнд ашигладаг. Мөн маргарин сливочное масло буюу цөцгийн тос гэсэн нэрийн дор нуугдаж байх нь бий. Үүнийг дэлгүүрийн лангуун дээрх ижил нэр төрлийн ч хямд үнээрээ ялгарах тосноос ч харж болно. Тиймээс худалдан авалт хийхээсээ өмнө авах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг сайтар хараарай.

Хэрвээ тухайн бүтээгдэхүүнд транс-жир буюу хортой тос байвал орос хүнсний бүтээгдэхүүн дээр частично гидрогенизированный, гидрогенизированный, комбинированный жир, кулинарный жир, жир фритюрный, маргарин зэргээр бичсэн байдаг.

Тиймээс ийм орц, найрлагатай бүтээгдэхүүнийг буцаагаад лангуун дээр нь тавихыг зөвлөе.


Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …