Газар дундын тэнгист 700 дүрвэгч амиа алдсан байж болзошгүй

32_0503728945cd6573c2cfc2f5ab012fc9a8eead67Газар дундын тэнгист 700 гаруй дүрвэгчийг тээвэрлэж явсан усан онгоц бүрэн живэх аюул нүүрлээд байгаа талаар Италийн эргийн хамгаалалтынхан мэдэгдлээ. Орон нутгийн цагаар шөнө дундын орчимд тус тэнгист 500-700 гаруй хууль бус цагаач тээвэрлэсэн хөлөг онгоц живсэн гэх мэдээллийн дагуу аврах ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Одоогоор аврагчид 28 хүнийг аварсан тухай албаныхан мэдээлсэн юм. Зөвхөн энэ он гарснаас хойш Газар дундын тэнгист хууль бусаар хил давахыг оролдсон 900 гаруй дүрвэгч амиа алдсан гэсэн дүн байгаа аж. Зөвхөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Италийн эргийн хамгаалалтынхан далайд живэх аюул учирсан 10,000 гаруй цагаачийг аварсан билээ.

Италийн Maltese Navy болон арилжааны хөлөг онгоцууд Лампедузагийн эргээс 210 км, Ливийн эргээс 27 км-ийн зайд осолдсон онгоцноос зорчигчдыг аврах, хохирогчдыг эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа юм. Эрлийн багийнхан одоогоор 24 цогцос олсон байна. Түүнчлэн Италийн эргийн хамгаалалтынхан аврах эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа хэдий ч одоо зөвхөн эрэл л хийх болно гэдгээ мэдэгджээ. Одоогоор эрлийн ажиллагаанд нийт 20 усан онгоц, 3 нисдэг тэрэг оролцож байгаа аж.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …