Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ариунжаргал “Ургийн өсөлт саарах хам шинжийн” талаар

2015_04_21_19_42_30_195Энэ нь ургийн өсөлтийн үндсэн үзүүлэлтүүд нь тухайн жирэмсэний хугацаанд дүйцэх дундаж хэмжээнээс хоёр болон түүнээс дээш үзүүлэлтээр эсвэл төрөх үеийн ургийн жин байх ёстой жингээс 20 процентээр бага байхыг хэлнэ. Энэхүү хам шинж амьгүй төрөлтийн 20 % нь нярайн эндэгдлийн голлох шалтгаан болдог. Ургийн өсөлт саарах хам шинж нь бие даасан эмгэг биш, эрхтэн тогтолцооны болон эх барихын эмгэг процесс дээр суурилан үүсдэг.

1.Эхийн талаас
•    17 -оос бага 35 дээш нас
•    мэргэжлийн хортой нөхцөл
•    тамхи татдаг эхчүүд
•    эрхтэн тогтолцооны эмгэг
•    жирэмсэний хордлого
•    олон урагтай жирэмсэн
•    жирэмсэний хугацаанд халдварт өвчнөөр өвчилсөн
2. Ургийн талаас
•    хромосомын гажиг
•    ургийн дотоод халдвар
•    ихсийн архаг дутмагшил

Эмгэг жам
Умай-ихсийн цусны эргэлтийн алдагдал→ихсийн цусны эргэлтийн алдагдал→ихэст сөнөрлийн процесс үүснэ→даавар ферментийн үйл ажилгааны алдагдал→урагт хүчилтөрөгчийн дутагдал үүснэ→урагт цусны эргэлт алдагдана→хүйн судалд цусны гүйдэл удааширна.
Ангилал
Хэлбэрээр нь:
1.    Ургийн өсөлт саарах хам шинжийн жигд хэлбэр
2.    Ургийн өсөлт саарах хам шинжийн жигд биш хэлбэр
Эмнэлзүйн явцаар нь:
1.    Нэгдүгээр зэрэг / 2 долоо хоног/
2.    Хоёрдугаар зэрэг/2-4 долоо хоног
3.    Гуравдугаар зэрэг/4 буюу түүнээс дээш долоо хоног/
Ургийн өсөлт саарах хам шинжийн жигд хэлбэр: Ургийн бүх эрхтэн ургийн жин уртын хэмжээ адилхан саарна. Энэ нь ихэвчлэн жирэмсний 2 дахь 3 сард үүснэ. Ургийн толгойн бүслүүрийг хэвлийн бүслүүртэй харьцуулсан харьцаа хэвийн байна.
Ургийн өсөлт саарах хам шинжийн жигд биш хэлбэр: Жирэмсэний 3 дахь 3 сард ургийн эрхтэний хэмжээ жигд бишээр багасна. Энэ үед урагт глюкоз зөөгдөлт, элгэнд хуримтлал зэрэг багассанаар ургийн хэвлийн тойрог багасаж эхэлдэг. Харин ургийн тархины судсанд дасан зохицлын механизмаар байдаг шунт тархийг цусаар хангасан хэвээр байдаг учир ургийн тархины өсөлт хэвийн байдаг. Жирэмсэний  сүүлийн 12 долоо хоногт ургийн элэг тархины харьцаа 1:3 байдаг бол ургийн өсөлт саарах хам шинжийн үед  1:5 болсон байдаг байна.
Хромосомын гажигтай нярайд ассимметрик саатал элбэг байдаг бол преэклампсия болон ихсийн дутмагшилтайн улмаас дутуу төрсөн нярайд симметрик ургийн өсөлтийн саатал ажиглагддагийг туршилтаар баталсан.
Оношлогоо
1.    Бодит үзлэг /умайн ёроолын өндөр, хэвлийн эргэн тойргийн хэмжээг авч үзэх/
2.    Багажийн шинжилгээ
Эход: Ургийн хэжээний үндсэн үзүүлэлт өөрчлөлттэй байвал ургийн дунд чөмөгний уртыг хэвлийн бүслүүртэй харьцуулсан харьцааг дүгнэж үзэх мөн ургийн өсөлтийн хурдацыг  2-3 долоо хоногийн зайтай давтан шинжилгээ хийнэ. Хэвлийн  тойрог бол ургийн өсөлтийг тодорхойлох гол индекс бөгөөд энэ урагт гипокси,ацетими үүссэнтэй шууд холбоотой.  Эход дараах өөрчлөлтүүд илэрнэ.
–   Ихэс хэмжээгээрээ багасах
–   Ихэс хөгширөх
–   УОШ багасах/ургийн шээс ялгаруулалт багасна/
–   Ургийн үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөх
–   Ургийн биофизик үзүүлэлт өөрчлөгдөх
–   Умай ихэс ургийн цусны эргэлт өөрчлөгдөх
Оношлогоо
Дааврын өөрчлөлтийг илрүүлэх: ургийн өсөлт саарах хам шинжийн үед ихсийн дутмагшил илэрдэг учир ихсийн дааврыг /цэлмэнгийн гонадотропин, прогестрон, эстриол шүлтлэг фосфатаза/ илрүүлэх нь ач холбогдолтой.
Эмчилгээ
Шалтгаан эмгэг жамаас хамаарч 4 гол чиглэлийг баримтална.
1.    Суурь эмгэг эмчлэх /эрхтэн тогтолцооны эмгэгийг жирэмсэн биш үед эрүүлжүүлэх, буруу зуршилыг хаях /
2.    Цусны эргэлтийг хэвийн болгох: эхийн биеийн зах хязгаарын ба эрхтний судасны агчилыг арилган умай ихсийн цусан хангамжийг сайжруулах эмийн бэлдмэлийг хэрэглэнэ./ эуфиллин, курантил, теофиллин г,м/
3.    Ураг ихсийн бодисын солилцоог сайжруулах/хүчилтөрөгч, глютамины хүчил, ККВ/
4.    Ургийн цусны хөдлөл зүйд нөлөөлөх эмийн бэлдмэл /ихсийн  цусны хөдлөл зүйг сайжруулахаар зүрхний гликозид-г хэрэглэнэ, курантил/
Төрөлт удирдах
– Ургийн өсөлтийн сааталтай ч ургийн уушгины хөгжил гүйцээгүй гэж үзвэл төрөлтийг азнана.Хэрэв ураг 34 долоо хоногтой, УОШ бага бол төрөлтийг сэдээнэ.
– Ургийн өсөлт саарсан ураг 34 долоо хоног болоогүй, УОШ хэвийн бол ажиглах тактик баримтлана.
– Ургийн өсөлт саатах хам шинжийн 1-р зэргийн үед жирэмслэлтийг үргэлжлүүлэнэ.
– Хоёрдугаар зэргийн үед ургийн бодит байдал, фетометрийн үзүүлэлт зэргээс шалтгаалж төрөлтийг шийднэ.
– Ургийн өсөлт саарах хам шинжийн 3-р зэргийн үед ургийн амьдрах чадвартай нь тогтоогдвол төрөлтийг кесарево мэс заслаар шийднэ.

эх сурвалж: emneleg.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …