Гэрлэж байгаа хосын бүсгүйд нь хайртай байсан залуу түүнийг өөр эрийн эхнэр болохыг хүсээгүйдээ хуримын өдөр нь баглаа цэцэг илгээхдээ дотор нь хүүхний илэн далангуй авхуулсан зургуудыг хадгалсан карт хийгээд явуулчихаж. Дагалт зурвасандаа нөхөр болж байгаа залууг энэ зургуудыг үзээд дурсгал болгон хадгалаарай гэсэн байжээ.
Хуримласан хос бэлгийг аваад шинэ нөхөр бүсгүйн эротик байдлаар авхуулсан зургуудыг үзээд саяхан гэрлэсэн эхнэрээсээ салахаар шийдсэн байна. Тэр хоёрын гэр бүл хэдхэн цагийн хугацаатай байсан гэнэ хэмээн Вести.ру мэдээлжээ.
эх сурвалж: everyday.mn