Хосуудын хуурамч харилцаанд төгсгөл бий юу?

23f13659ack9r4gh0ld8thh86oБие биедээ хайртай хэмээн бодож харилцаа тогтоосон ч хамтдаа цагийг өнгөрүүлдэггүй хэрнээ нялуун Фейсбүүкийн мессеж-ээр бүсгүй таныг “бөмбөгдөж” байна уу, хамтдаа өдрийн хоол идэж үзээгүй атал “Хоолоо сайн идээрэй. Чамдаа хайртай шүү” гэх худал үгээр дайлаад байгаа юм биш биз. Иймээс худал үгэнд авталгүй бодитоор харах хэрэгтэй боллоо. Доорхи хуурамч үерхлийн долоон шинж, эрэгтэйчүүдийн гаргадаг нийтлэг шинжийг жагсаан бичлээ.

Аль болох завгүй харагддаг:

Чамд тэрээр хэлэхдээ “Хайраа би өнөөдөр завгүй байна. Ойрд ажил ихтэй, даргын даалгавар дуусдаггүй”, “Ээжийн бие өвдөөд байна. Хайраа тэгэж байгаад уулзъя” гэх мэт олон шалтаг хэлээд байна уу? Ер нь иймэрхүү асуудал харилцаанд олон удаа давтагдаад эхэлвэл салах хэрэгтэй. Учир нь тэр таныг боддоггүй. Дургүй болсноо боловсон байдлаар илэрхийлж байгаа хэлбэр юм.

Сонсохоо мартсан эр:

Бүсгүй таны урдаас эгцэлж харж ярьдаггүй хэрнээ тайлбар тавьж, сонсохоо мартаад байгаа юм биш биз. Сэтгэл зүйчдийн хэлж буйгаар эрчүүд эмэгтэйчүүдийг сонсож чадвал харилцаа бэхжиж, бие биедээ итгэх үндэс хэмээн тайлбарладаг.

Дотно харилцаа тогтооход бэлэн биш:

Бүсгүй танд хайрт чинь дотно харилцаа, хүүхэд, хурим, сүй тавих гэх мэт зүйлийг ярьдаггүй, цухуйлгаж үзээгүй байгаа юм биш биз. Дийлэнх эрчүүд заяаны хань, хайртай бүсгүйгээ олсон бол иймэрхүү сэдвийг нэг биш нилээн хэдэн удаа асуусан байдаг. Тиймээс түүнтэй ярилцаж, нээлттэй байгаарай.

Найзууд, гэрийнхэнтэйгээ таницуулахыг хүсдэггүй:

Эрчүүд өөртөө итгэлтэй, чамд итгэлтэй байвал дотны хүмүүстэйгээ танилцуулдаг гэдгийг бүү мартаарай. Одоо хүртэл тав, зургаан сар хамт байсан хэрнээ танилцуулаагүй явж байвал түүнийг өөрийн үнэ цэнэтэй хүний жагсаалтаас хасаарай.

Секс “донтон”:

Өдөж хоргоогоод, “ороо” нь орсон амьтан шиг байна уу? Ярилцаж, хамтдаа цагийг өнгөрүүлдэггүй байж зай олдвол орныхоо хүүхэн, секс хамтрагчаа болгох гээд байвал хол байгаарай. Хүний хань халамж, хайр, итгэл, сэтгэлээр бэлэг барьдаг болохоос орны хүүхэн мэт ойлголт төрүүлдэггүй.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …