Бурханаас нуугдсан аавууд хэзээ гарч ирэх вэ?

Бурханаас нуугдсан аавууд өнөө цагт элбэгшсэн. Энэ бүхний тод жишээ урлаг соёлын сайхан бүсгүйчүүд маань толгой дараалан ганц бие ээжийн эгнээнд элсэж байгаагаас бүгд харагдаж байгаа юм. Тэгвэл өнөө цагт өрх толгойлсон олны танил сайхан бүсгүйчүүдийг танилцуулж байна. Албан тушаал болоод ар амьдралаа гялалзтал сайхан авч яваа эдгээр сайхан бүсгүйчүүд маань ганц бие ч гэлээ гандан буурахгүй гэдгээ утгаар нь харуулж байгаа гэмээр. Харин бурханаас нуугдсан аавууд хэзээ гарч ирэх нь бүү мэд гэж. Ингээд ганц бие буюу баатарлаг бүсгүйчүүдтэйгээ товч танилцацгаая.

 

6hptm168jsl1u9en9roj0q76trДуучин: Мино: Дуучин, жүжигчин мэргэжилтэй адтай Мино ээж болоод удаагүй байгаа билээ. Олны танил ганц бие ээжүүдийн тоог нэгээр нэмсэн түүний хувийн амьдрал анхнаасаа л адармаатай эхэлсэн. Баян айлын бандгар хүүтэй сууж гурван сарын дараа салсан Мино хэсэгтээ чимээгүй байж байгаад гэнэт ээж болсон нь сонин. Нэгэн үл таних эрхмийн хүүг төрүүлж нууц ноёнтонг нууцалсан Миног хүүгээ өсгөхөд нь ээж нь тусалж дэмжиж байгаа гэнэ лээ. Харин тэр нууц ноёнтон хэзээ илрэхийг хүлээх л үлдээд буй.

 

482kd8tff052g904qhvvobaqlkЖүжигчин А.Ганчимэг: “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг мөн л өрх толгойлсон ганц бие ээж. Олны танил үзэсгэлэнт ганц бие ээжүүдийн тоог нэгээр нэмсэн А.Ганчимэг мэргэжил нэгт залуугаасаа хөөрхөн охинтой болсон. Продакшныхаа кинонд тоглож байгаад дотноссон хосуудыг урлагийн сайхан хосууд нэгээр нэмлээ хэмээн ихэд талархалтай хүлээж авч байсан. Гэвч үзэгч фэнүүдийнхээ итгэлийг алдаж залуухан хосууд хүүхэдтэй болсоноор хоёр тийш болсоон. Үлгэрт гардаг шиг хуриман дээрээсээ зугтсан ханхүү болон хувирсан жүжигчин Энхүүш хөөрхөн охин төрүүлж өгсөн найз бүсгүйгээсээ нүүр буруулсан гэж болно. Тэрээр гоонь эрийнхээ амьдралд цэг тавихыг хүсээгүй учраас ийм шийдвэр гаргасан байх гэсэн дүгнэлтийг хөөрхөн Ганаагийн үнэнч фэнүүд нь өгч буй.

1itj0dmf88sbnnqa7r78783lcfДуучин Нара: Дуучин  Нара гурван жил үерхсэн залуугаасаа хүү тэвэрч ганц бие ээжүүдийн тоог мөн л нэгээр нэмсэн. Саяхан гэхэд телевизэд ярилцлага өгч хүүгийнхээ аавд гомдсоноо илчилсэн дуучин Нараг долоон сартай байхад нь орхисон хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур хэн гэдэг нь одоо хэр нууц хэвээр. Харин албан тушаалыг нь илчилсэн. Нарагийн хүүгийн аав “Global world wide” компаний гүйцэтгэх захирлын албыг хашдаг нууц ноёнтон байдаг гэнэ шүү. Хүүгээ төрүүлээд дөрвөн цагийн дараахан “хүүтэй боллоо” гэсэн мессеж явуулахад хариу бичээгүй, төрсөнөөс нь хойш ганцхан удаа эргэж  ирсэн тэр залууд Нара гомддоггүй ч нэвтрүүлгийн үеэр гомдлын нулмис унагаад авсан нь хэн бүхний сонирхолыг ихэд татсан.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …