Манай улсад сүүлийн жилүүдэд өндөр барилга ихээр баригдаж, уул уурхай хөгжихийн хэрээр үйлдвэрлэлийн осол гэмтэл буурахгүй байгаа билээ.
2014 онд гэхэд үйлдвэрлэлийн 333 осол бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн байна.
Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилж байгаа ажээ.
Үүнээс гадна мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 3412 буюу 75.7 хувь нь эрэгтэй, 1093 буюу 24.3 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд эдгээрийн 83.4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болжээ. Иймээс өнөөдөр манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь бүхий салбарт зайлшгүй биелүүлэх шаардлага болоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-аар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд бэлэн болжээ.
Түлхүүр үгэрүүл мэндийн мэдээлэл
Санал болгох мэдээ
Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна
“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …