Хавар, зуны хамгийн эрэлттэй байх загварууд

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулж энэ хавар, намрын хувцас загварын  сонирхолтой чиг хандлагаас тоймлон хүргэе.

1.    Цацган гоёл

d5ebf71da0125e27471ae17e4050e74ebig

1970 -аад онд мода болж байсан цацган загвар энэ жил дахин буцаж ирлээ. Цацган загвар хѳдлѳх тоолонд даган  намирч таныг илүү хүчтэй цоглог харагдуулна. Цацагт даашинз хэтэрхий сүртэй мэт харагдвал нарны шилтэй хослуулан ѳмсѳѳрэй. Харин цацагтай юбка сонгохдоо бараан ѳнгийг сонговол тохиромжтой бѳгѳѳд цайвар ѳнгийн хувцасан дээр шовгор үзүүрт гуталтай хоцлуулан ѳмсвѳл тохиромжтой.

2. Нэвт харагддаг   PVC

fb20503ff76d3d4c130b60e527ce12cabig

Харахад л сэтгэл сэргээм  PVC цүнх нь дулаан ѳдрүүдэд илүү гоёмсог харагдана. Цүнхнээс гадна дотор тал нь харагддаг гутал бас энэ улиралд эрэлт хэрэгцээ ихтэй байх ба түрийтэй гутлаар зогсохгүй ийм сандаал хүртэл байдаг. Нэвт харагддаг гутал ѳмсѳхдѳѳ хѳлийнхѳѳ хурууны хумсыг будвал илүү зохимжтой.

3.    Шар ба алтлаг ѳнгѳ

6e937b1ce5be79f2f398fd1e1710afb7big
Гудамжинд алхаж явахад шар ба алтлаг ѳнгѳ юу юунаас илүүтэйгээр онцгойрч харагддаг. Шар ѳнгийн гутал нь хээнцэр ба ѳнгѳлѳг харагдуулж хувцас загварыг бүрэн тѳгс болгож чадна.

4.    Үсгэн чимэглэлт загвар

aea83daee3df9d897e1c957e6f6f82ddbig
Загварлаг хүмүүс ѳѳрийнхѳѳ санал бодлыг илэрхийлдэг арга нь хүртэл ѳвѳрмѳц юм. Тѳрѳл бүрийн үг бичсэн загварын хувцас ѳмссѳн нь яг л биеэрээ ярьж  байгаа мэт байдаг. Бусдаас онцгойрч ѳѳрийнхѳѳ дуртай үгтэй хувцасыг сонгон ѳмсѳх нь энэ улирлын нэгэн чиг хандлага юм.

5.    Эрх чѳлѳѳт пүүз

6711a0a430a819fc7eec116289325bd5big
Энэ зун охид бүсгүйчүүд ѳндѳр ѳсгийтѳѳс бууж золбоотойгоор алхах болно. Тод ѳнгийн пүүзийг хувцастайгаа  тохируулж чадвал загварлаг харагдахаас гадна эрх чѳлѳѳг мэдрэх болно. Намхан хүмүүсийн дунд ѳндѳр үргэлжилсэн ултай гутал  эрэлт хэрэгцээ ихтэй байна.

6.    Судалтай загвар

c0c4dfba6cf124d661324d6ca4d8282ebig
Хэзээ ч хуучирдаггүй загвар болох судалтай хувцас энэ удаад ч хүүхнүүдийн шилдэг сонголт байх болно. Сонгодог хэрнээ дэгжин харагдахыг хүсвэл энэ загвар нэн тохиромжтой. Судалтай гутал нь энгийн хувцсыг ѳнгѳ  нэмэгдүүлж харагдуулна.

7.    Хүзүүний ороолт

526a7e22d273747a0ff51ed67ff1617fbig

Олон янзын ѳнгѳ ба тод загварын алчууртай байхад энэ улиралд санаа зоволтгүй байх болно. Алчуурыг хүзүү болон үсэндээ зүүхээс гадна тэлээний оронд зүүвэл загварлаг  харагдах болно.

эх сурвалж: news.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …