Тээврийн прокурорын газар зам тээврийн ослын зарим хэргийг шүүхэд шилжүүлжээ

13957-300x184У.Тэмүүлэн нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн орчим иргэн У.Уянгын эзэмшлийн “Тоёота Марк-2” маркийн 59-50 УНТ дугаартай автомашиныг жолоодож Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах Тахилтын замд явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Энхжаргалыг мөргөж амь насыг нь хохироож, ослын газраас зугтаасныг тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн  216.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд энэ хэрэгт тээврийн прокурорын газраас  2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 112 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Н.Отгонбаяр нь 2015 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн Ж.Нямжавын эзэмшлийн “Киа Бонго Пронтер” маркийн 98-85 УНЗ дугаартай автомашиныг жолоодож Баянзүрх дүүргийн Товчооны зүүн замд явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-дахь заалтыг зөрчсөний улмаас “Комфорт Импекс” ХХК-ны эзэмшлийн “Норд Бенз” маркийн 49-01 УНЦ дугаартай автомашиныг мөргөж зорчигч М.Балжиннямын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 111 тоот яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …