Говьсүмбэр аймгийн 3-р хэсэгт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль явагдаж дууслаа. Тус сонгуульд МАХН-аас Д.Уртнасан, АН-аас Дорждэрэмийн Алдармаа болон МАН-аас Гансүхийн Батзам нар нэр дэвшин өрсөлдсөн ба МАН нэр дэвшигч бусад өрсөлдөгчиддөө үнэмлэхүй ялалт байгуулж энэхүү нөхөн сонгуульд ялжээ.
Нөхөн сонгуулийн тус хэсгийн ссонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2341 сонгогч бүртгэгдснээс 1411 сонгогч буюу нийт сонгогчдын 60,3% санал хураалтад оролцсон байна. “Энэ дүнгээс харвал орон нутаг дахь иргэд, сонгогчдын улс төрийн идэвхи өндөр байгаа”-г харуулж байна хэмээн тус сонгуулийн хэсгийн ажилтан тэмдэглэсэн байна.
Орон нутаг МАН-ын нэр хүнд бусад улс төрийн хүчнээс илүү өндөр рейтингтэй байгаа ба иргэд өнөөгийн төр засгийн баримтлаж буй бодлого, хийж байгаа ажилд энэ сонголтоороо дүн тавьсан нь харагдаж байна.