Төгс очир эрдэнэ 22.1 сая долларын үнэ хүрчээ

32_b9947852892000a8598609bad0ab2c5923a7ba7c   Нью-Йоркийн Sotheby дуудлага худалдааны төвд 100 каратын төгс очир эрдэнэ 22.1 сая ам.долларын үнээр зарагдсан байна. Өмнөд Африкийн Де Бийрз уурхайгаас олдсон уг үнэт чулууны  үнийг дуудаж эхэлснээс хойш гуравхан минутын дотор нэрээ нууцалсан нэгэн эрхэм худалдаж авчээ. Уг очир эрдэнийг шигтгээг засч, өнгөлж, төгс хэлбэртэй болгохын тулд бүтэн жил гаруйн хугацааг зарцуулсан аж. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус дуудлага худалдаан дээр 100 каратаас дээш жин бүхий зургаахан очир эрдэнийг худалдаалж байжээ. Хамгийн сүүлд зарагдсан дээрх очир эрдэнийн борлуулалтын өмнөх үнэ нь 19-25 сая ам.доллар байсан гэнэ. Нью-Йорк дахь Sotheby-ийн үнэт эдлэлийн газрын дарга Гэри Шюлэр энэхүү очир эрдэнийг “төгс төгөлдөр” хэмээн тодотгон магтсан байна.

Б.Болормаа

эх сурвалж: undesten

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …