Лондонгийн банкнаас 300 сая доллар дээрэмджээ

401677Саяхан болж өнгөрсөн улаан өндөгний баяраар Английн ихэнх дэлгүүр 4 хоног амарсан. Энэ үеэр үнэт эдлэлийн  хадгаламжийн компани болох Hatton Garden-г дээрэмдсэн байна. Дээрэмчид нийт 300 сая доллартай тэнцэх үнэт эдлэл хулгайлжээ. 50 сантиметрийн өргөнтэй ханыг өрөдмөж 45см-ийн өргөнтэй 25см-ийн өндөртэй нүхийг тусгай өрөмдлөгийн машинаар гарган компани руу орсон аж. Дээрэмчид амралтын өдрүүдийг ашиглан хэд хоног дээрэмийн ажлыг гүйцэтгэсэн бололтой. Hatton Garden хадгалах компанийг хамгаалалт сайтай тусгай сейфтэй компани гэж хүмүүс үнэлдэг байжээ. Гэтэл дээрэмчид тэдний хадгаламжийг ухаж чадсан байна. Цагдаа нар гэмт хэргийн газраас маш эд мөрийн баримт олсон ба дээрэмчдийн ДНХ болон 400 гаруй хурууны хээг шинжилгээнд өгөөд байгаа аж. Мөн өөр хэд хэдэн барим олсон байна. Цагдаагийн байгууллагын үзэж байгаагаар Берлиний Волксбанкийг дээрэмдсэн этгээдүүд энэ хэрэгт оролцсон гэж сэжиглээд байна.

401678 401679 401680 401681 401682 401683 401684 401685

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …