Хятадууд зэвсгийн наймаагаар дэлхийд 3-т орж ирлээ

575b8ed350fe427ab967de15326e0ab8Дэлхийн асуудлыг судлах олон улсын байгууллагын Стокольм хотод байрлах судалгааны төв /SIPRI/цэрэг, байлдааны зэр зэвсэг нийлүүлэх хэмжээгээрээр Хятад улс АНУ болон ОХУ-ын ард дөхөж ирсэн тухай мэдээлж байна.

Энэ удаагийн судалгаанд зэвсэг зарж борлуулдаг улс орнуудын бусдад нийлүүлж буй зэвсгийн хувь хэмжээг хамруулж тооцсон гэдгээ тэд тэмдэглэсэн байна.  Дэлхийд зарагдаж буй нийт зэвсгийн 5% нь БНХАУ-д ногдож байна. Тэдний зарж буй зэвсгийн 2/3-ийг Азийн гурван худалдан авдаг ажээ. Үүнд: Пакистан, Бангладеш болон Мьянмар буюу Бирм улс юм.

Түүнчлэн сүүлийн таван жилд нийт борлуулалтын 18% нь Африк улс орнуудад ногдох болсон ба борлуулалтын хэмжээ 143%-иар өссөн байна.

Гэтэл энэ хугацаанд зэвсгийн наймаагаа Герман улс 43%, Франц 27%иар багасгажээ.

SIRPI-ийн үнэлгээгээр 1991-2013 оны хооронд Хятадууд зэвсэг худалдан авагч байсан ба тэд ОХУ-аас худалдан авсан зэвсгийн хэмжээ нь 80%-д хүрч байсан байна. Хятадууд Оросоос Су-27, Су-30 зэрэг байлдааны хүчирхэг онгоц, МИ-17 нисдэг тэрэг, хөдөлгөөнь ПВО Тор-М1, зенит ракетны С-300ПМУ1-2 цогцолбор, шумбагц 636Е болон 877Е онгоц боло бусад ракетны техникүүдийг худалдан авчээ.

Түүнчлэн тэд Су-27, нисдэг тэрэг Ми-17 онгоцыг үйлдвэрлэх зөвшөөрлийг авч чадсан байна.

Зэвсэг нийлүүлэгч 10 улс орон:

  1. АНУ – 31%
  2. ОХУ – 27%
  3. Хятад – 5%
  4. Герман – 5%
  5. Франц – 5%
  6. Их Британи – 4%
  7. Испани – 3%
  8. Итали – 3%
  9. Украин – 3%
  10. Израиль – 2%

2c0a354d869c96646760d73462e28f29 cf501da916f29cc2c770698f8cb60730 d35ea773c548a79a9b9dfdcc3c1378ba c1fc6b3bda4dc96d96807fe25b76997f

 

эх сурвалж: today.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …