Шакира Гиннест гурав дахиа багтав

95e3db5b5a7e0eb6bigКолумбийн од бүсгүй Шакирагийн цахим хуудсанд өвөрмөц нэгэн зураг тавигджээ. Дуучин бүсгүй буйдан дээр хэвтэх агаад түүний эргэн тойронд Гиннесийн амжилтын номын батламжууд тавиастай байх аж. Энэ зургийг Шакира зүгээр ч нэг авахуулаагүй бололтой. Тун саяхан дуучин бүсгүй гурав дахь батламжаа гардаж авсан юм. Гиннесийн амжилтын номд Шакира тохиолдлоор ч нэг бичигдээгүй гэнэ.

Өөрийн анхны дээд амжилтыг тэрбээр аль 2005 онд тогтоосон билээ. Тэгэхэд түүний нэгэн цомог Хойд Америкт хамгийн ихээр худалдаалагдсан испани хэл дээрх цомог болжээ. Хоёр дахь дээд амжилтаа Шакира өөрийн La Tortura хит дууныхаа ачаар тогтоосон аж. Энэ дуу бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон испани хэл дээрх дуу болсон байна. Харин одоо Шакира фэйсбүүк дэх хуудсыг нь 100 сая хүн талархан дэмжсэн дэлхийн анхны хүн болсон гэнэ.


Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …