Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д танилцуулна

chuulgan Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд орон даяар болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50.23 хувийн санал авч ялалт байгуулсан. Сонгуульд олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигчийг тангараг өргүүлэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээг Монгол Улсын их хуралд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо өргөн мэдүүлэх гэж байна.

СЕХ-ноос сонгуулийн дүнг өргөн барьсанаар УИХ-ын чуулганаар дүн мэдээг танилцуулж, Ерөнхийлөгчийг батламжлах юм. Ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …