Хубилай хааны цэргүүдийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлс /фото/

10952466_10204124291768215_5358032625972560190_nИх юань улсын эзэн хаанд Япон арлын улсаас баяр  хүргээгүй төдийгүй, Хубилай хааны илгээсэн элч нарт тодорхой хариу өгөөгүй байдаг. Энэ бүхний эцэст Хубилай хаан аргагүйн эрхэнд Япон руу довтолохоос өөр аргагүй болсон гэдэг.

Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн. Эхний дайралтаа 1274 онд 900 завьтайгаар хийсэн байна. 2 дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Самурай цэргүүд Монголын цэргүүдийг дахин ялсан. Монголчууд нэгдсэн хүчтэй байснаар дайнд ялдаг. Монголчууд галт сумаар дэлбэлж, нум сумаар тасралтгүй харваж, Самурайг бөмбөгдсөн байна. Гэвч Монголчууд японыг усан цэргээрээ ялаагүй байна. Усан цэргийн Археологич Доктор Кензо Хаяашида Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хятадууд завийг маш ихээр хэрэглэдэг байжээ. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хаяашида Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг. 1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг.

Тэртээх 7 зууны өмнөх Монгол цэргийн довтолгоон  болсон газруудаар зэв зэвсэг биш  зургийн аппарат үүрсэн Монголчууд   зочилж, тухайн үеийн үйл явдлын гэрч болох баримтуудын фото мэдээллийг  олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэх болжээ.  Тэртээх 7 зууны өмнөх бидний өвөг дээдсийн эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг Япончууд далайгаасаа олж, шинжлэн судлаж байгаа бахархууштай мээдээллийг  тэд бидэнд хүргэсэн юм.

МУГЖ Д.Сосорбарам, шог зураач С.Цогтбаяр тэргүүтэй уран бүтээлчдийн Японы Такашима арлаар аялчилах үеэрээ 7 зууны тэртээ Монгол дайчдын эдлэж хэрэглэж байсан зүйлсийн талаарх  арт аялалын фото зургаас та бүхэндээ хүргэе. 1908358_10204124238806891_9127022816439217546_n (1)

7356_10204142776590324_1719226544360027679_n 21799_10204143020316417_3475843592370675655_n 1510048_10204142966355068_5187667860977493198_n 1908343_10204143016596324_7294006619724491669_n 10314543_10204143019116387_5506360458435685554_n 10407967_10204146582925480_5357118363500612885_n 10411110_10204155878237857_7941983666710842339_n 11038729_10204155896198306_6662631657346584950_n 11052446_10204146580245413_8444485018438484507_n 11058747_10204142967075086_775802207727750432_n 11102753_10204155876997826_455900025113664714_n 11109302_10204155876557815_3535389555791565976_n 11115605_10204143017396344_5231887102837433577_n 11133648_10204155897398336_5333154081026870738_n 11148548_10204146536884329_6565430290068975484_n 11148587_10204142965995059_1250205258215889893_n 11149363_10204155895398286_987555846472257413_n 11149434_10204146579765401_8715091878244563721_n 11150642_10204155895598291_7824081742604815069_n 11150761_10204146583405492_1973114036781588191_n 11150888_10204155877797846_7296423350552862818_n 11156412_10204143020036410_3072646015093252567_n 11165160_10204142776270316_313294723183277476_n 11169941_10204155896478313_6370321700195829093_n 11170336_10204155895878298_5431914262832731194_n 11173383_10204146536684324_3417000308176173001_n 11174927_10204143018236365_8634069034737166213_n 11182111_10204142775950308_2174953098414314238_n 11188473_10204155877317834_3894978444318732264_n 11193342_10204155876277808_893054832626886939_n

Эх сурвалж: facebook.com/satsocartoon?fref=ts

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …