Албадан гаргагдсан гадаад иргэн нэрээ солин Замын-Үүдийн хилээр нэвтрэхийг завджээ

1429865172_uls_5539ed7e5bfe5_1Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр 2007 онд албадан гаргагдсан БНХАУ-ын иргэн Т гэгч 4 дүгээр сарын 22-ны өдөр нэрээ сольж хууль бусаар  хил нэвтрэхийг завдсаныг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаасан байна.

    Мөн тус боомтоор 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын иргэн С нь биедээ 6 кг хуш модны самар нуун  хил хяналтын байгууллагуудын шалгалтаас зайлсхийн хил нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагч илрүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгчээ.

Ugluu.mn

 

 

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …