Ерөнхийлөгч түймэртэй байгаа Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж орон нутгийн иргэд, түймрийн голомт дээр гал унтраахаар ажиллаж буй хүмүүс, цэрэг, дайчидтай уулзлаа. Тэд түймэр унтраахаар нойр, хоолгүй ажиллаж байна.
Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн 50 хувь нь түймэрт өртжээ. ОХУ-аас хоёр чиглэлээр хил давж орж ирсэн гал ийнхүү Баян-Уул сумын газар нутгийн тал хувийг хамарсан байна.
Ерөнхийлөгч яг одоо Дорнод аймагт ажилласныхаа дараа Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллаж байна.
www.24tsag.mn