“Fast & Furious 8” 2017 онд дэлгэцнээ гарна

32_dd973ab5e84d1bd8882ab9f5fcc6affa2886395eХурд хүчний гайхамшиг, ширүүн өрсөлдөөн, адал явдлаар дүүрэн алдарт “Fast & Furious” цуврал киноны найм дахь ангийг бүтээж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дэлгэцнээ гаргахаар болсон тухай Universal кино компани зарлалаа. Гол дүрийн жүжигчдийн нэг болох Вин Дизелийн хийсэн мэдэгдлийн дараа тус студи нь өөрсдийн зохион байгуулсан CinemCon арга хэмжээний үеэр дээрх мэдээллийг хүргэсэн байна. Вин Дизел нь арга хэмжээн дээр хийсэн мэдэгдэлдээ, “Бид хамгийн шилдэг киног та бүхэнд хүргэх болно” хэмээн нэлээд догдлонгуй хэлж байсан юм. Олон шилдэг, нэр хүндтэй жүжигчдийг гол дүрүүддээ тоглуулж, хамтран ажиллаж, гаргасан тэдний долоо дахь цуврал нээлтээ хийгээд хэдхэн долоо хоногийг үдэж байгаа ч Box Office-ийн жагсаалтуудыг тэргүүлж, дэлхийн хэмжээнд олсон ашиг орлого нь хэдийнэ 1.1 тэрбум ам.доллараас даваад байгаа юм. Түүнчлэн дээрх мэдэгдлийн хажуугаар “Fifty Shades of Grey” киноны цуврал үргэлжлэлүүдийг 2017 ба 2018 оны хоёрдугаар сард тус тус үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж буйгаа зарласан байна.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …