Нэрт зураачийн туслах нь хулгайн хэргээр баривчлагджээ

32_1f2829ef458ff2a5854abf189fe7fdd125016355АНУ-ын зураач Жаспер Жонсны туслах асан түүний студиэс урлагийн бүтээл хулгайлсан хэргээр 18 сар шоронд хоригдох ял авсан байна. 53 настай Жеймс Майэр нь 22 төрлийн бүрэн дуусаагүй бүтээлийг нь хулгайлж, Нью-Йоркийн галлерейд худалдсанаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Нью-Йорк дахь шүүх танхимд хэргээ хүлээх үедээ хийсэн мэдэгдэлдээ, “Би өөрийн ажил олгогч төдийгүй дотны анд, зөвлөгч минь байсан хүнд маш их хохирол учруулж, үнэхээр жигшмээр зүйл хийсэн” хэмээн өгүүлсэн байна. Тэрээр Жон болон бусад хохирогчдод 13.5 сая долларын нөхөн төлбөр өгөхөө зөвшөөрсөн аж.

Өдгөө 84 настай Жонс нь Америкийн төрийн далбааны зураг болон баримлыг бүтээснээрээ ихээхэн нэрд гарсан зураач бөгөөд өнгөрсөн онд бүтээлүүдийнхээ нэгийг 36 сая доллараар худалдан дээд амжилт тогтоож байсан билээ.

Харин Майэрийн хувьд тэрээр Жонсны Коннектикат студид 21 настайгаасаа туслах болж, 25 жилийн турш ажилласан нэгэн юм.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …