Одоогийн байдлаар 2,789 орчим хүний аминд хүрээд байгаа Непалийн газар хөдлөлтийн улмаас хотууд үй олон майхан босгож, байшин барилгад дарагдахаас сэргийлж байна. Нийслэл Катманду хотод мөн маш олон тооны оршин суугчид орон гэргүй болжээ. Харин зарим оршин суугчдын хувьд өнгөрөгч Ням гаригт болсон аймшигт газар хөдлөлтийн дараах цочролоосоо гарч чадаагүй байгаа учир орон гэртээ буцаж очихоос айж байгаа аж. Непалийн төв хэсэгт орших бүс нутгуудад олон зуун мянган хүн хоёр дахь шөнийг гадаа хонож өнгөрүүлээд байгаа юм. Түүнчлэн тус улсын Маунт Эверестэд нуранги болж, 17 хүн амиа алдсанаас гадна 61 хүн гэмтэж бэртжээ. Катманду хотод нурсан барилга байшинд дарагдсан хохирогчдыг гаргах, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тухай албаны хүн мэдэгдсэн байна.
Неапльд сүүлийн 80 гаруй жилийн турш тохиолдож байгаагүй их гарз хохирол дагуулсан энэхүү газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа тухай албаны хүмүүс нь мэдэгджээ. Цахилгаан, холбоо тасарч, хохирол их амссан бүс нутгуудад одоог хүртэл байдал тодорхойгүй хэвээр байгаа аж. Өнгөрөгч Бямба гаригийн өглөө Катманду, Похара хотын дунд буюу Непалийн төв хэсэгт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn